ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР БИШКЕК ХОТНОО ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

A- A A+
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР БИШКЕК ХОТНОО ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болж байна. Жил бүр Төрийн тэргүүн нарын, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзлаа. Тус уулзалтуудад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд Монгол Улсын төрийн тэргүүнд баяр хүргэлээ.