УРИЛГА
Огноо: 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: 002
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдлийг оролцохыг урьж байна.
Төсөл санаачлагч: Эрчим хүчний яам
Төсөвт өртөг: 53.3 сая ам.доллар
Төслийн хугацаа: Нийт 29.4 жил, үүнээс барилга угсралтын үе шат 4.4 жил (53 сар), ашиглалтын үе шат 25 жил.
Санхүүжилтийн хэлбэр: Хувийн хэвшлийн түншлэгч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, бүтцийг тодорхойлж, санхүүжилтийн төлөвлөгөө болон санхүүгийн загварыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын дагуу боловсруулж ирүүлнэ.
Төрийн дэмжлэг:
- Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түншлэлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно. Үүнд:
- Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах;
- Төрийн үйлчилгээг авах нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;
- Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
- Түншлэлийн төслөөр шинээр бий болгохоос бусад, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;
- Хууль тогтоомжид заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.
Засгийн газрын баталгаа:
- Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа шаардлагатай тохиолдолд түүний хэлбэр, хамрах хүрээ, нөхцөлийг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түншлэлийн гэрээний дагуу тодорхойлно.
- Түншлэл олгох сонгон шалгаруулалтыг нэг (I) үе шаттайгаар зохион байгуулна.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан ерөнхий шаардлагыг хангаж, дараах санхүүгийн болон техник, технологийн чадавхтай байна.
Үүнд:

Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө хүлээн авна.
Оролцогчдын ирүүлсэн төслийн саналыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлалын дагуу үнэлж, дараалуулсан жагсаалт гаргана.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг үнэлгээний дараалуулсан жагсаалтын эхний оролцогчтой түншлэлийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх бөгөөд харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд дараагийн оролцогчтой хэлэлцээ хийж болно. Гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон оролцогчтой холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын шийдвэрийг үндэслэн түншлэлийн гэрээ байгуулна.
Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцож болно. Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь түншлэлийн гэрээ байгуулахаас өмнө төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий тусгай зориулалтын компани (SPV)-ийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж болно.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн, холбогдох шаардлагыг хангасан этгээдэд олгоно.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл нь сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болох 500,000 (таван зуун мянган) төгрөгийг буцаан олгохгүй нөхцөлөөр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын Төрийн банк дахь MN980034102119257055 тоот харилцах дансанд шилжүүлнэ.
Оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, төлбөр төлсөн баримтаа бүрдүүлсэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг цаасан хэлбэрээр авна.
Хаяг: “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж, 38 дугаар байр.
Хариуцах ажилтан: Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл
Утас: 99190359
Цахим шуудан: Tsengel.ts@pppc.gov.mn

