Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурлыг хуралдууллаа.
Ажлын хэсгийн хурлаар нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал тусгах, батлуулах түүний биелэлтийг хангаж ажиллах, мөн чөлөөт бүсийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон чөлөөт бүс дээр хийгдэж буй ажлын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцлоо.