Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай шинэ сэргэлтийн бодлого, “хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломж, монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцов

A- A A+

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЖАЙКА-гийн Суурин төлөөлөгч Танака Шиничи, Токио дахь төв салбарын тусгай зөвлөх Такиечү Казуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,  Эдийн засаг, хөгжлийн яамны чиг, үүргийн хүрээнд хийгдэж буй бодлогын арга хэмжээнүүд, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар мэдээлэл өгөв.

Мөн ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнгийн талаар, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд, “Хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах” санаачлагатай уялдуулан шинээр төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаар үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар  тогтлоо.