ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙДААР Г.ТҮВДЭНДОРЖ ТОМИЛОГДОЖ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА.

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙДААР Г.ТҮВДЭНДОРЖ ТОМИЛОГДОЖ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА.

Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Г.Түвдэндорж томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Шинээр томилогдсон дэд сайд Г.Түвдэндорж эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. 

Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дэд сайдад баяр хүргэж, яамны нийт хамт олны өмнөөс ажлын өндөр амжилт хүслээ.