НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж оролцож, үг хэллээ.
Энэхүү хорооны анхдугаар хуралдаан нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг бүс нутгийн хэмжээнд амжилттай биелүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн хямралыг даван туулахад худалдаа, хөрөнгө оруулалт, инновацад түшиглэн үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаараа онцлог юм.
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны 02 дугаар сарын 22-24-ний өдөр зохион байгуулагдаж буй хуралдааны үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөгжүүлэх, тогтвортой бизнесийн инновацыг бий болгох, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.
Мөн Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдааны даргалагчаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр сонгогдон ажиллаж байна.