Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах

Материал хүлээн авах:

Хүлээн авах хаяг: hr@med.gov.mn цахим шуудангаар

Холбоо барих утас: 51-261580

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын нэр Албан тушаалын тодорхойлолт Материал хүлээн авах хугацаа Төлөв
1 Эдийн засаг, хөгжлийн яам  Макро эдийн засгийн бодлогын газар Гүйцэтгэх ТЗ-7 Төлбөрийн тэнцэл (урсгал данс) хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.06.26-2023.06.30 17:30 цаг хүртэл Хаагдсан
2 Эдийн засаг, хөгжлийн яам Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны бодлогын газар Гүйцэтгэх ТЗ-7 Бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.06.16-2023.06.22 17:30 цаг хүртэл  Хаагдсан
3 Эдийн засаг, хөгжлийн яам Төрийн захиргааны удирдлагын газар Гүйцэтгэх ТЗ-7 Дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.06.16-2023.06.22 17:30 цаг хүртэл  Хаагдсан
4 Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-7 Мэргэжилтэн Файл үзэх 2023.06.16-2023.06.22 17:30 цаг хүртэл  Хаагдсан
5 Эдийн засаг, хөгжлийн яам Төрийн захиргааны удирдлагын газар Гүйцэтгэх ТЗ-7 Шагнал, ёслол хүндэтгэл, удирдлагын зөвлөлийн хурлын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.06.16-2023.06.22 17:30 цаг хүртэл  Хаагдсан
6 Эдийн засаг, хөгжлийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс Төрийн захиргааны удирдах ТЗ-3 Хэлтсийн дарга Файл үзэх 2023.04.12-2023.04.18 17:30 цаг хүртэл Хаагдсан
7 Эдийн засаг, хөгжлийн яам Замын үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба Төрийн захиргааны удирдах ТЗ-4 Бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга Файл үзэх 2023.04.19-2023.04.25 17:30 цаг хүртэл Хаагдсан
8 Эдийн засаг, хөгжлийн яам Замын-Үүд чөлөөт бүс Төрийн захиргааны удирдах ТЗ-2 Захирагч Файл үзэх 2023.05.10-2023.05.16 17:30 цаг хүртэл Хаагдсан
9 Эдийн засаг, хөгжлийн яам Алтанбулаг чөлөөт бүс Төрийн захиргааны удирдах ТЗ-2 Захирагч Файл үзэх 2023.05.10-2023.05.16 17:30 цаг хүртэл Хаагдсан
10 Эдийн засаг, хөгжлийн яам Цагаан нуур чөлөөт бүс Төрийн захиргааны удирдах ТЗ-2 Захирагч Файл үзэх 2023.05.10-2023.05.16 17:30 цаг хүртэл Хаагдсан
11 Эдийн засаг, хөгжлийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Гүйцэтгэх ТЗ-7 Тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.04.03-2023.04.07 17:30 цаг хүртэл Хаагдсан
12 Эдийн засаг, хөгжлийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Гүйцэтгэх ТЗ-7 Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.04.03-2023.04.07 17:30 цаг хүртэл Хаагдсан
13 Эдийн засаг, хөгжлийн яам Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газар Гүйцэтгэх ТЗ-7 Мэргэжилтэн Файл үзэх 2023.04.12-2023.04.18 17:30 цаг хүртэл Хаагдсан
14 Эдийн засаг, хөгжлийн яам Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газар Гүйцэтгэх ТЗ-7 Мэргэжилтэн Файл үзэх 2023.04.12-2023.04.18 17:30 цаг хүртэл Хаагдсан
15 Эдийн засаг, хөгжлийн яам Хөгжлийн судалгааны газар Гүйцэтгэх ТЗ-7 Мэргэжилтэн Файл үзэх 2023.04.19-2023.04.25 17:30 цаг хүртэл Хаагдсан
16 Эдийн засаг, хөгжлийн яам  Төслийн санхүүжилтийн хэлтэс Гүйцэтгэх ТЗ-7 Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Файл үзэх 2023.04.19-2023.04.25 17:30 цаг хүртэл Хаагдсан