Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Томас Өструп Мөллэр болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дани Улсын ногоон хөгжлийн туршлагын талаар ярилцаж тус чиглэлээр Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн Данийн Хаант Улсын хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д урьж талууд Ковид-19 цар тахлын дараа хоёр талт харилцаагаа дахин сэргээж буйдаа таатай байгаагаа илэрхийллээ.