“ШИНЭ ЗУУН МОД УХААЛАГ ХОТ ТӨСӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

A- A A+
“ШИНЭ ЗУУН МОД УХААЛАГ ХОТ ТӨСӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хөшигийн хөндий дэх шинэ зуун мод ухаалаг хот төсөл”-ийг хэрэгжүүлж буй компанийн төлөөллийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод ухаалаг хотын төслийн хүрээнд өмнө хийгдсэн ерөнхий төлөвлөгөөнд суурилан ухаалаг шийдлийг бий болгох, гарц шийдлийг дуусгаж хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллаж байгаа талаар төслийн багийнхан мэдээлэл өглөө. Мөн тус төслийн хүрээнд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах боломжтой талаар саналаа илэрхийлж дэмжиж ажиллах талаар хүсэлт гаргасан.

ЭЗХЯ-ны зүгээс чөлөөт бүсийн өнөөгийн хууль эрх зүйн орчин, нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, шаардлагатай мэдээ мэдээллийг хүргүүлж, хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийллээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Soosung Engineering ХХК-ийн захирал Oh Pyoungsu, Зөвлөх менежер Moon Jingwon, Dohwa Engineering ХХК-ийн Ахлах менежер Park Kwangbox, Зөвлөх менежер Kong Hyelim, Samduk CPA ХХК-ийн төлөөлөл оролцлоо.