Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

A- A A+
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, хөгжлийн түнш байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, хөрөнгө оруулагчдын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх боломж, төрөөс үзүүлэх дэмжлэг хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаарх, асуудлуудыг хөндөн нээлттэй хэлэлцлээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яамны цахим хуудсаар 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл санал авч байна.