Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн дөрөв дэх дугаарт Эдийн засгийн болон эдийн засгийн шинжлэх ухааны доктор /Ph.D.&D.Sc./, Монголбанкны Ерөнхий Эдийн засагч Д.Ган-Очир оролцлоо.
Тэрээр Монгол Улсын эдийн засагт нөлөөлж буй гадаад хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийн суваг, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар илтгэл танилцуулсан бөгөөд тэдгээр асуудлыг шийдэхэд чиглэсэн бодлогын шийдлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаарт олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай хэлэлцэнэ.