ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ЖАЙКА-ИЙН ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ТАНАКА ЮКИНАРИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ЖАЙКА-ИЙН ДЭД БҮТЭЦ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ТАНАКА ЮКИНАРИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга И.Батхүү, Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар нар ЖАЙКА-ийн Танака Юкинаригаар ахлуулсан Нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны багийг хүлээн авч уулзлаа. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа ЖАЙКА-ийн хамт олонд талархлаа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод хот болон Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо. 

ЖАЙКА-ийн Дэд бүтэц, хот байгуулалтын газрын дарга Танака Юкинаригаар ахлуулсан Нарийвчилсан төлөвлөлтийн судалгааны баг 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд Монгол Улсад ирж ажилласан үр дүнгийн талаар товч танилцууллаа. 

Төслийг хэрэгжүүлснээр: 

  • Шинэ Зуунмод хотын дэд бүтцийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулах; 
  • Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс (эдийн засгийн тусгай бүс)-ийг хөгжүүлэх хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын орчин, бүтээн байгуулалт ба үйл ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцлоо. 

Уулзалтын төгсгөлд судалгааны багийн ахлагч Танака Юкинари төслийг 2023 оны 11 дүгээр сард эхлүүлэх талаар саналаа илэрхийлж, Монгол Улсад хэрэгжүүлэх судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.