Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо.

A- A A+
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  ээлжит хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. 

Өнөөдрийн хэлэлцүүлэг нь өнгөрсөн 2 сарын хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс ирүүлсэн санал болон хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоодын төлөөлллүүдтэй хийсэн цуврал уулзалт, хэлэлцүүлгүүдийн үеэр өгсөн санал, хүсэлтийг хуулийн төсөлд тусгасан талаар танилцуулснаараа онцлог боллоо.  

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, иргэдээс нийт 695 саналыг ирүүлсэн байна. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгсөн олон нийтийн саналуудыг хэрхэн тусгасан талаар эргэн танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудынхаа оролцоог ханган ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ТОВЬЁОГТОЙ ДООР ЛИНКЭЭР ТАНИЛЦАНА УУ.