Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярыг тохиолдуулан Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар салбартаа үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий зарим албан хаагчдыг Төрийн одон медаль болон салбарын шагналаар шагнаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Үүнд: “Засгийн газрын хүндэт өргөмжлөл”-өөр Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар,
”Эдийн засгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Макро эдийн засгийн бодлогын газрын Бодлого төсөөллийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын зөвлөх Т.Ундрам,
“Худалдааны тэргүүний ажилтан“ хүндэт тэмдгээр Макро эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Мөнхжавхлан, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын зөвлөх Б.Үйлст,
“Эдийн засаг, хөгжлийн яамны жуух бичиг”-ээр Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын Худалдааны хэлтсийн дарга Н.Энхцацрал, мэргэжилтэн Б.Баттуяа, Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын ахлах мэргэжилтэн П.Гэрэлтсансар, Хөгжлийн судалгааны газрын мэргэжилтэн Б.Энхсайхан , Хөрөнгө оруулалтын бодлогын газрын зөвлөх Э.Цацрал, Д.Мөнхбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэ, Бүс, нутаг аж үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн А.Чулуунчимэг, Макро эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Мөнгөнцацрал, Ж.Өлзийсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Я.Хулан, мэргэжилтэн Г.Санчир, бичиг хэргийн ажилтан П.Сайхантамир нарыг тус тус шагналаа.