ЗҮҮН ТИМОР, УГАНДА, ЭНЭТХЭГ, КИРГИЗСТАН, МАВРИКИ УЛСУУДТАЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

A- A A+
ЗҮҮН ТИМОР, УГАНДА, ЭНЭТХЭГ, КИРГИЗСТАН, МАВРИКИ УЛСУУДТАЙ  ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

НҮБ-ын гишүүн улс орнууд Тогтвортой хөгжлийн талаарх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт 3 дахь өдрөө Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо үргэлжилж байна.

Энэхүү дээд түвшний чуулга уулзалтаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ тайлагнахын зэрэгцээ улс орнуудын туршлага солилцох дэд арга хэмжээнүүдэд мөн оролцож байна.

Энэ хүрээнд манай улсын төлөөлөгчид Зүүн Тимор, Уганда, Энэтхэг, Киргизстан, Маврики зэрэг улс орнуудтай Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн зорилго, түүний онцлогийн талаар туршлага хуваалцлаа.