Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

A- A A+
Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулганы үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд ноён Абдул Лутатай хоёр талын уулзалт хийлээ.

Дэд сайд ноён Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.