2023 оны 7 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-аас зохион байгуулж буй “Тогтвортой Хөгжлийн Зорилгын хэрэгжилтийг хурдасгах өөрчлөлт” сэдэвт Дээд түвшний хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж оролцож, үг хэллээ.
Тэрээр үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлж, бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалсан байна.
Дээд түвшний хэлэлцүүлгээр дэлхий нийтээр 2030 онд хүрэхээр дэвшүүлсэн хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, мөн тулгарч буй сорилт, бэрхшээлийг онцлон хэлэлцэж байгаа аж.