Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн зургаа дахь дугаарт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит оролцлоо. Тэрээр олон улсын харилцаа, хөгжлийн бодлогын чиглэлээр Индонези, Лаос, Зүүн Тимор зэрэг улсуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр Австрали Улсын өнгөрөгч 8 дугаар сард зарлаад буй “Австралийн олон улсад баримтлах хөгжлийн бодлого”-ын талаар танилцуулахын зэрэгцээ бодлого, төлөвлөлт, олон улсын хандлагын талаар хэлэлцэн, сонирхолтой яриа өрнүүллээ.
Цаашид “Хөгжлийн цаг” цуврал хэлэлцүүлэгт олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судлаачдыг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай хэлэлцэх юм.