ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭЦЭСТ 4.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ НЭМЭГДЛЭЭ.

A- A A+
ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭЦЭСТ 4.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ НЭМЭГДЛЭЭ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор, энэ оны эхнээс 0.9 тэрбум ам.доллароор, өмнөх сарын эцсээс 0.3 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт юм. Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “ЭТТ” онцгой дэглэм тогтоох, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх, хил үнээр борлуулах, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан ашигт малтмалын олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн ил тод байдлыг хангах зэрэг олон арга хэмжээний үр дүн юм.