МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО 2023 ОНЫ УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛЭЭР 24.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 30 ГАРУЙ ХУВИАР (5.8 ИХ НАЯД) ӨСЛӨӨ.

A- A A+
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО 2023 ОНЫ УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛЭЭР 24.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 30 ГАРУЙ ХУВИАР (5.8 ИХ НАЯД) ӨСЛӨӨ.

Үүнд:

- Орлогын албан татвар 1.9 их наядаар

- АМНАТ 1.3 их наядаар

- НӨАТ 0.9 их наядаар тус тус нэмэгджээ.

Төсвийн орлого нэмэгдэхэд уул уурхайн салбарын сэргэлт болон түүнийг дагасан тээвэрлэлт, экспортлох үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлсэн нь голлон нөлөөлжээ.

Төсвийн орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр анх баталсан төлөвлөгөөнөөс 4.6 их наяд төгрөг буюу 23 хувиар, төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнөөс 1.3 их наяд төгрөг буюу 6 хувиар давж биеллээ.