Уулзалтаар Засгийн газраас баримталж буй бодлого, реформын арга хэмжээг танилцуулж, тус банктай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинээр хэрэгжих төслийн тэргүүлэх чиглэл, ач холбогдлын талаар санал солилцлоо.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний либералчлал болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, түүнчлэн шаардлагатай судалгаа, анализ хийхэд дэмжин ажиллахаар тохиролцлоо.