Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим тодорхой арга хэмжээ, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсаас гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хөндөн санал солилцов.
Талууд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамтран ажиллах эрмэлзлээ нотолж, ардчиллыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хамтран ажиллахын ач холбогдлыг цохон тэмдэглэв.