Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөнийг Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хүлээн авч, хүндэтгэн зоог барилаа.
Тус хүндэтгэлийн зоогийн үеэр эдийн засгийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн парк, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх талаар мэдээлэл солилцож ярилцсан юм.
Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой үргэлжлүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Энэ жил хоёр орны “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байна.