ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР САСАКАВА САНГИЙН ЗӨВЛӨХ КҮБОТА ШИНИЧИТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР САСАКАВА САНГИЙН ЗӨВЛӨХ КҮБОТА ШИНИЧИТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Энэхүү уулзалтаар Монгол Улсын нийгмийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр  оруулсан “Сасакава” сангийн үйл ажиллагаа болон залуу инженер бэлтгэх “Коосен” хөтөлбөрийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал  солилцов.
Мөн Япон Улсаас олон улсын удирдагчдыг дэмжих чиглэлээр 2008 оноос хойш олон төсөл хэрэгжүүлж байсан. Түүний нэг нь Пан Азийн бүсийн хамтын ажиллагаа, солилцоо төсөл бөгөөд ковид цар тахлын улмаас түр зогссон юм. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад дахин хэрэгжүүлж эхлэх, цаашид үргэлжлүүлэх байр суурийг илэрхийллээ.  
Сасакава сан нь олон жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ба Монгол, Японы хамтын ажиллагааны хүрээнд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.