МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ   ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН   ГИШҮҮНИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

              Сонгон шалгаруулах ердийн гишүүний тоо – 2 

НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА 

Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага: 

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 
  2. Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх; 
  3.  Ял шийтгэлгүй байх; 
  4. Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх; 
  5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх; 
  6. Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх. 
  7. Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх; 
  8. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх; 
  9. Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй байх; 
  10. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх.  

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Оролцогч нь Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 5.1-т зааснаар дор дурдсан материалыг бүрдүүлнэ.  

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл; 
  2. Төрийн албан хаагчийн анкет,  
  3. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, 
  4. Гурван үеийн намтар; 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;  
  6. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  7. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг; 
  8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; /E-Mongolia/ 
  9. Оршин суугаа газрын тодорхойлолтын лавлагаа;  
  10. Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /E-Mongolia: 1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, 2. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт/; 
  11. Монгол банкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт; 
  12. Санхүүгийн зохицуулах хорооноос “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” тодорхойлолт;  
  13. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа 

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ  

ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, Эдийн засаг, хөгжлийн яам, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Должинсүрэн, Утас: 51-263210, 86063443 

ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА 

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай. 

 

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ