ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН АХМАДУУДАА ШАГНАЛАА

A- A A+
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН АХМАДУУДАА ШАГНАЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Монгол Улсын Эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны ахмадуудаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шагналаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны ахмадын хорооны гишүүн Юмжавын Дуламжав, Алгаагийн Молом, Тувааны Бямба-Очир, Дамдиндоржийн Цэнджав нарыг тус тус Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын А/21 дугаар тушаалаар “Эдийн засгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав.

Шагналыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баясгалан нар болон бусад албаны төлөөллүүд гардууллаа.

Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хүргэе.