Өнөөдрийн хэлэлцүүлгүүд тогтвортой хөгжлийг цогцлооход эрчим хүчний шилжилтийг хийх, нүүрстөрөгчийг ангижруулах, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх зэрэг сэдвийн дор явагдаж байна. Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтуудыг хийлээ. Тухайлбал,
•Бундестагийн гишүүн, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн сайд Свеня Шульцтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
•Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннентай уулзаж, хоёр улсын хооронд "Стратегийн түншлэл"-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ХБНГУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь гол түнш бөгөөд цаашид хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын тавьж буй зорилт, арга хэмжээтэй нийцүүлэх; нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх төдийгүй санхүү, техникийн хамтын ажиллагаанаас гадна шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхийлэн ажиллахаа талууд илэрхийллээ.