“Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх олон талт хэлэлцүүлэг”-ийг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын 02 тоот албан даалгаврыг биелүүлэх болон Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын уялдааг хангахад тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар санал зөвлөлдөх болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал ач холбогдолтой байлаа.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдын ““Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 02 тоот албан даалгаврын 1) хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт, 2) ногоон хөгжлийн шилжилт, 3) хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ур чадварын шилжилт хийх чиглэлийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүллээ.