Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахтай холбогдуулан аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод болон хоршоодын төлөөлөл, гадаад худалдаа эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй хийх нээлттэй хэлэлцүүлэг хоёр дахь өдөр үргэлжилж байна
2025 оны 1 дүгээр сарын 08-ны хурлаар шингэн хүнс, архи, тамхи, согтууруулах ундаа, ус, ундааны салбаруудын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг хийв.
Тус уулзалтаар бизнес эрхлэгчид бизнесийн орчин үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг тул импортын бараатай өрсөлдөх чадавхи сул байгааг илэрхийлж, экспортын зах зээлээ тэлэх боломж бүрдэж байгааг сайшааж байгаа боловч дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлт илэрхийлэв. Нийт оролцогч талууд тус хэлэлцээрийг байгуулахыг дэмжиж, тодорхой хугацаанд хойшлуулах санал илэрхийлж байна.
Хэлэлцүүлгийг 2025 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны IX давхрын Хурлын танхимд зохион байгуулж байна.