Шинжлэх ухаан, технологийн салбарын 2025 оны шагналд нэр дэвшүүлнэ үү!
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухаан, технологийн салбарын 2025 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"; "Технологийн дэвшлийн шагнал"; “Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-д нэр дэвшүүлнэ үү.
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2025 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"; "Технологийн дэвшлийн шагнал"; “Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-д нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын 704 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2025 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"; "Технологийн дэвшлийн шагнал"; “Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл нь Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Өмнө нь шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшин комиссын дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг сайжруулан боловсруулж, 3 жилийн дараа шагналд дахин нэр дэвшүүлж болно.” гэж заасны дагуу өмнө нь нэр дэвшүүлээд дэмжигдээгүй бүтээлийг дээрх журамд заасан хугацаанд хүлээн авахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Дээрх журмын дагуу бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Холбоо барих утас: 51-261734
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН НЭГДСЭН БОДЛОГЫН ГАЗАР