Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Эльнур Мамедовыг хүлээн авч уулзлаа

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Эльнур Мамедовыг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Эльнур Мамедовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан томоохон төлөөллийн баг айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын механизмыг бий болгох, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр санал солилцож энэ онд бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцлоо.

Мөн Азербайжан Улсын сэргэгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт гаргаж буй үр дүнг үнэлэн хамтран ажиллах, туршлага хуваалцах боломжуудын талаар хэлэлцлээ.