Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр хавсралтаар баталсан 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар мега төслүүдийн мэдээллийг тус хуулийн зарчимд нийцүүлэн ил тод болгоход Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж байна.
Улмаар 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албан хаагчид хэрхэн мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Эрхэлсэн комиссар Л.Түвшинбат, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Н.Батчулуун, Д.Золжаргал нарын комиссаруудыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар мега төслүүдийн танилцуулга, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар харилцан тохиролцов.