МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
МЕГА ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын ажлын албаны дарга Б.Энхжин тэргүүтэй Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл болон Хяналтын асуудал хариуцсан менежер Н.Жавзанпагма тэргүүтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөллүүд уулзаж, тус компанийн хэрэгжүүлж буй Мега төслүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий Мега төслүүдийг хэрэгжүүлж, үндэсний баялгийг үр ашигтай, ил тод байдлаар ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж буй. Уулзалтын үеэр тус төслүүдийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтууд, оролцогч талуудын уялдаа холбооны асуудлууд болон хөрөнгө санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Түүнчлэн, төслийн хэрэгжилтэд саад болж буй төслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төслийн менежмент, хяналт, тайлагналын тогтолцоог сайжруулах асуудлуудыг тухайлан авч үзэж, шийдвэрлэх бодит боломжууд, арга замуудын талаар санал солилцон цаашид дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Үүнд:

  • Мега төслүүдийн хэрэгжилтэд шаардлагатай бодлогын түвшний дэмжлэг, зохицуулалтыг хангах,
  • Төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг өргөтгөх чиглэлд хамтран ажиллах,
  • Хугацаа алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар харилцан уялдаатай ажиллахаар тогтов