ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3.14-т “Ус хуримтлуурт усан цахилгаан станц болон дотоодын урсгалтай голуудад усан цахилгаан станц барих төслүүдэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.”, 3.3.3.35-т “Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.” гэж тус тус заасан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт 100 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц /тус станцыг цэнэглэх зорилгоор нарны эх үүсвэртэй байж болно/-ын түншлэлийн төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу урьдчилан зарлаж байна.

 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т заасны дагуу уг түншлэлийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналаа 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө Эдийн засаг, хөгжлийн яаманд ирүүлнэ үү.

Түншлэлийн төслийн талаар сонирхож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд тодруулга, мэдээлэл өгөх нэгдсэн уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ний 10:00 цагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн байранд зохион байгуулна.Төслийн талаарх нэмэлт мэдээллийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, Төсөл хөгжүүлэлтийн газрын 75883377,99016425 утсаар лавлана уу?