“ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН” УТҮГ-ЫН СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЫН УДИРДАМЖ

A- A A+
“ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН” УТҮГ-ЫН  СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН СОНГОН  ШАЛГАРУУЛАХ ЗАРЫН УДИРДАМЖ

     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, ““Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг батлах тухай” Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/34 дүгээр тушаал, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаал, “Албан тушаалын жагсаалт, орон тоо, цалин, ур чадварын нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Төрийн захиргааны газрын дарга-1, Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны дарга-1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нэг. Төрийн захиргааны газрын даргын албан тушаалд тавигдах шаардлага

1.1. Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Боловсролын магистрын болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрээгүй байх;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх.

1.2. Тусгай шаардлага:

Төрийн захиргааны газрын дарга

Боловсрол

-   Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

-   Төрийн удирдлага

-   Эрх зүйч

-   Эдийн засагч

-   Бусад

Туршлага

-  Төрийн албанд 15-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Бусад

-   Гадаад хэлний өндөр түвшний мэдлэгтэй

-   Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно

1.3. Бүрдүүлэх бичиг баримт:

1.3.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);

1.3.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг);

1.3.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг болон өмнө эрхэлж байсан байгууллагаас тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл);

1.3.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);

1.3.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

1.3.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

1.3.7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);

1.3.8. Сэтгэцийн өвчин, эмгэггүй тухай тодорхойлолт;

1.3.9. Нэр дэвшигчийн зүгээс “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-аас доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн презентац (ppt) хувилбарыг энэхүү удирдамжид заасан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

1.4. Сонгон шалгаруулалт:

1.4.1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн нэр дэвшигчдийн материал, бичиг баримтын бүрдэл “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хянан үзэж, дүгнэлт гаргана.

1.4.2. Бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тестийн босго оноо хүрээгүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу хүргүүлнэ.

1.4.3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчидтой “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдож, шалгалт авах өдөр, хугацаа болон шаардлагатай бусад мэдээллийг хүргэнэ.

1.4.4. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан нэр дэвшигчдээс авах шалгалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд шалгалт 2 хэсгээс бүрдэнэ.

1.4.5. Сонгон шалгаруулалтын хүрээнд уншиж, судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт, сорилын загварыг боловсруулж, доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд тестийн шалгалт зохион байгуулна.

Агуулга

Уншиж, судлах

1.

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх ойлголт, ерөнхий мэдлэг

Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж

2.

Дүн шинжилгээ хийх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

3.

Асуудал шийдвэрлэх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

4.

Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

 

1.4.6. Тестийн шалгалтын босго онооны үнэлгээг хангасан оролцогчдоос доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд ярилцлага хийж, үнэлгээ өгнө.

 

 №

Агуулга

  1.

“Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга, илтгэл

  2.

Удирдан манлайлах чадвар

  3.

Багаар ажиллах чадвар

1.4.7. Тестийн шалгалтын оноо болон ярилцлагын үнэлгээний онооны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал, дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан тус хүрээлэнгийн захиралд хүргүүлнэ. Шалгараагүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.

 

Хоёр. Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны даргын албан тушаалд тавигдах шаардлага

2.1. Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Боловсролын магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрээгүй байх; 
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх. 

2.2. Тусгай шаардлага

Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны дарга

Боловсрол

-  Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-  Эдийн засаг, бизнесийн удирдлага

-  Статистик, хэрэглээний математик

-  Бусад

Туршлага

-  Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Бусад

-  Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй

-  Төрийн албаны шалгалтад тэнцсэн бол давуу тал болно 

 

2.3. Бүрдүүлэх бичиг баримт:

2.3.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);

2.3.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг);

2.3.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг болон өмнө эрхэлж байсан байгууллагаас тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл);

2.3.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);

2.3.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

2.3.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.3.7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia цахим системээс авах);

2.3.8. Сэтгэцийн өвчин, эмгэггүй тухай тодорхойлолт;

2.3.9. Нэр дэвшигчийн зүгээс “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-аас доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн презентац (ppt) хувилбарыг энэхүү удирдамжид заасан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

2.4. Сонгон шалгаруулалт:

2.4.1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн нэр дэвшигчдийн материал, бичиг баримтын бүрдэл “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хянан үзэж, дүгнэлт гаргана.

2.4.2. Бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тестийн босго оноо хүрээгүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу хүргүүлнэ.

2.4.3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчидтой “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдож, шалгалт авах өдөр, хугацаа болон шаардлагатай бусад мэдээллийг хүргэнэ.

2.4.4. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” улсын төсөвт үйлдвэрийн газрын сул орон тоонд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан нэр дэвшигчдээс авах шалгалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд шалгалт 2 хэсгээс бүрдэнэ.

2.4.5. Сонгон шалгаруулалтын хүрээнд уншиж, судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт, сорилын загварыг боловсруулж, доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд тестийн шалгалт зохион байгуулна.

Агуулга

Уншиж, судлах

1.

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх ойлголт, ерөнхий мэдлэг

Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж

2.

Дүн шинжилгээ хийх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

3.

Асуудал шийдвэрлэх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

4.

Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

2.4.6. Тестийн шалгалтын босго онооны үнэлгээг хангасан оролцогчдоос доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд ярилцлага хийж, үнэлгээ өгнө.

 №

Агуулга

  1.

Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга, илтгэл

  2.

Удирдан манлайлах чадвар

  3.

Багаар ажиллах чадвар

2.4.7. Тестийн шалгалтын оноо болон ярилцлагын үнэлгээний онооны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал, дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан тус хүрээлэнгийн захиралд хүргүүлнэ. Шалгараагүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.

Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг, хугацаа

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@ndi.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр ирүүлснийг хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Эм Эн тауэр, 20 давхар, 2005 тоот

Анхаарах зүйлс:

1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

2. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн дээрх хугацаанд багтаан ирүүлнэ.

3. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг (51) 262428 дугаарын утсаар лавлана уу.

 

 

 

 

--- o0o ---