ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2026 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРь СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Эрдэмтэн, судлаач Та бүхнийг Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ын дагуу 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх “суурь судалгааны төсөл” -ийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөл нь дээрх журмын 3.5.1 дэх заалтад нийцсэн байх бөгөөд баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:
- Төслийн нэр;
- Хугацаа (эхлэх, дуусах он, сар);
- Захиалагч (дэвшүүлэгч):
- Гүйцэтгэгч байгууллага;
- Нийт зардал;
- Удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол, холбоо барих утасны дугаар, цахим хаяг;
- Оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, холбоо барих утасны дугаар, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт):
- Гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
- Урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал:
- Эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, гарах үр дүн, шинэлэг, дэвшилттэй тал;
- Эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
- Төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
- Өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа;
- Лаборатори, туршилтын бааз, эх сурвалж;
- Гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн албан бичиг, эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт.
- Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 60 сая төгрөг хүртэл байх;
Төслийн өртөг, зардлыг 2024 онд шинэчлэн батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртгийг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлэн тооцоолсон байна.
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн цахим (https://project.stf.gov.mn/) хуудсаар хүлээн авна.
Жич: Эрдэм шинжилгээний хүрээлэн, Их сургууль, төв дээр хэрэгжиж буй судалгааны үндсэн чиглэлийн сэдэв, үр дүнтэй давхцалтай төслийн саналыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болно.
Бүртгэлийн цахим системтэй холбогдоотой мэдээллийг Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн 11-315741 утсаар холбогдож авна уу.
Холбоо барих утас: 51-261734

