ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төв (CCAMTAC-The Caucasus, Central Asia, and Mongolia Regional Capacity Development Center)-өөс 2024 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулж буй “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Төгөлдөр олон улсад зарласан “Center for Development Economics” хөтөлбөрт өрсөлдөн тэнцэж, 100 хувийн тэтгэлгээр “Хөгжлийн эдийн засаг” мэргэжлээр Америкийн Нэгдсэн Улсын “Виллиамс коллеж” их сургуульд суралцахаар боллоо.
ДэлгэрэнгүйXVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд одон медаль “Алтангадас одон” цол тэмдэгээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч С.Манлайдулам, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, цол тэмдгээр Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны бодлогын газрын зөвлөх Х.Анхбаяр, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын шинжээч Д.Сугар нар энгэрээ мялаалаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
ДэлгэрэнгүйXVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон яамны хамт олон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамнаас “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал боловсруулах” төслийн нээлтийн арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, байгууллагуудтай хамтран 2050 Патвейс платформ, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй








