Үүнээс:
- Хятад. Энэ оны эхний 10 сард импорт 7.6 тэрбум долларт хүрсний 40% буюу 3.0 тэрбум долларын бүтээгдэхүүнийг БНХАУ аас импортолжээ. Хүнд даацын машин, тоног төхөөрөмж, ахуйн болон хүнсний бараа голчлон импортолжээ.
- ОХУ. Оросоос нийт импортын 26% буюу 1.9 тэрбум долларын импорт хийж байна. Бензин, түлш, цахилгаан, бордоо зэрэг бараа, бүтээгдэхүүн импортолдог.
- Япон. Японоос 600 сая долларын импорт хийж байна. Суудлын болон ачааны машин голчлон импортолж байна.
- БНСУ. Солонгосоос 400 сая долларын бараа бүтээгдэхүүн импортолж байна. Цахилгаан бараа, гэр ахуйн бараа зэргийг импортолж байна.