Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй тус банкны нийгмийн хөгжил, зам тээвэр, ус болон хот төлөвлөлт, эрчим хүчний салбар хариуцсан дарга нарыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар дээрх салбаруудад хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, явц тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид Азийн хөгжлийн банктай байгуулах 2025-2028 оны Түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж тодорхойлох талаар санал солилцов.