Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан газрын захирал ноён Мухаммад Эхсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан газрын захирал ноён Мухаммад Эхсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Ази хариуцсан газрын захирал ноён Мухаммад Эхсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  
Уулзалтаар Азийн хөгжлийн банктай өнгөрсөн 4 жил хамтран хэрэгжүүлсэн Түншлэлийн стратегийг дүгнэж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэв.
Энэ жил шинэчлэн байгуулах Түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцсон бөгөөд цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийг хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилттэй уялдуулж хамтран ажиллах нь зүйтэйг онцоллоо.