Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс зохион байгуулж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.14) “Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчин, зах зээлийн бүтцийн өөрчлөлт, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйМэдээ
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах болзол, шаардлага: Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх; Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улс, бүс нутаг, салбар хоорондын уялдаа холбоог ханган боловсруулж, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд чиглэн ажилладаг.
ДэлгэрэнгүйТэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкны удирдлагуудыг өнөөдөр /2026.04.13/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төмөр замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн асуудал, экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгөв.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Эрчим хүчний салбарын 7 хоног” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.13/ нээлтээ хийж, “Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт ба тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Судалгаа – хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин: Сорилт, Боломж ба Шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл хамтран “Эрчим хүчний салбарын долоо хоног” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй салбарын тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.09/ “Судалгааг бизнест ашиглах нь” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Дэлгэрэнгүй











