- Уулзалтаар Монгол Улсаас экспортлох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж, Торонтогийн хөрөнгийн биржид аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Канадын хөгжлийн санхүүгийн институт (FinDeV)-тэй хамтын ажиллагаа эхлүүлэх болон Монгол Улсын иргэд Канадад зорчих виз авах үйл явцыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
- Талууд жендэр, хүний эрх, ногоон эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин болон гадаадын зээл, тусламжийн тодорхой асуудлуудаар санал солилцов.