ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Хуульчдын холбооны удирдлагууд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт Эдийн засаг, хөгжлийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Монголын Хуульчдын холбоог төлөөлж Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эдийн засаг, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хуульчдад болон бусад оролцогчдод хамтран сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хуульчдын оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллана.   

Тус санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар байгуулж буй бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд талууд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, түүний хэрэгжилт, тайланг жил бүр дүгнэн хэлэлцэж, үр дүнг, эхний улиралд тооцож ажиллахаар тохиролцлоо.