card

Мэдээ

Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд эдгээр хуулиудыг нэгтгэн Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна гэсний дагуу Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлж Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталснаар Чөлөөт бүсийн тухай хуулийн нэр томьёо, найруулга, зүйл, заалт хоорондын зөрчил арилж, бусад хуулийн нийцэл хангагдаад байна.

Дэлгэрэнгүй
“ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт”-ыг 2022 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод чөлөөт бүсүүдийг үе шаттай нээж хөгжүүлэх талаар тусгагдсан. ЭЗХЯ чөлөөт бүсийн хууль, эрх зүйг шинэчлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, удирдлага менежментийн зохицуулалтыг сайжруулах, хөрш орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах, улс хоорондын гэрээ хэлэлцээрийг сайжруулах зэрэг ажлуудыг цоо шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж эхлээд байгаа”-г онцоллоо. 

Дэлгэрэнгүй
БНСУ-ын Эксим банкны Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай  үйл ажиллагааг дэмжих” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэг боллоо.

БНСУ-ын Эксим банкны Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэг боллоо.

БНСУ-ын Эксим банкны Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэг /2022.11.03/ боллоо.

Дэлгэрэнгүй