Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчиддаа зориулан ажлын байрандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилгоор “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал арга хэмжээг долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвд 2 дугаар сарын 15-ны өдөр болов.
Дэлгэрэнгүй“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран Төрийн захиргааны байгууллагын 150 гаруй албан хаагчдыг хамруулан 2023 оны 1 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 470 дугаар тогтоолоор “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам” шинэчлэгдэж, хөгжлийн бодлогын баримт бичиг тус бүрийг түүний онцлогт нийцсэн аргачлалаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Г.Түвдэндорж томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа. Шинээр томилогдсон дэд сайд Г.Түвдэндорж эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар шинээр томилогдсон дэд сайдад баяр хүргэж, яамны нийт хамт олны өмнөөс ажлын өндөр амжилт хүслээ.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам нь Засгийн газрын 11-р байрны 1-6 дугаар давхарын агааржуулалт, дулаан, цахилгааны шугам, холбогдох өөрчлөлтийн ажлын зураг, төсвийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн шууд гэрээ байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгоно.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран “Жендэр гэж юу вэ?, Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төсөл, хөтөлбөр талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г танилцуулав. Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор тус стратеги төлөвлөгөөний шаардлага үндэслэл, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны салбар дундын бодлого, зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар удирдан явууллаа.
ДэлгэрэнгүйДэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн бөгөөд эдгээр зорилгуудын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.
ДэлгэрэнгүйТус хэлэлцүүлгээр “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төсөлд тусгагдах 21 аймгийн хөгжлийн зорилго, тэргүүлэх чиглэл, орон нутгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх хөгжлийн стратегийн төвүүдийн байршлын талаар хэлэлцэв. Засаг дарга нар өөрийн аймгийн онцлог, тулгамдаж буй асуудлын талаар санал, зөвлөмжөө хэлэлцүүлэв.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад ухаалаг хилийн боомтыг хөгжүүлэх нь” дугуй ширээний уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй










