Монгол Улсад дунд хугацааны төсвийн хүрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл, Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМэдээ
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах болзол, шаардлага: Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх; Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
Дэлгэрэнгүй2024 оны 7 дугаар сард экспорт 9,266 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өслөө.
ДэлгэрэнгүйУулзалтаар Монгол Улсаас экспортлох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж, Торонтогийн хөрөнгийн биржид аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Канадын хөгжлийн санхүүгийн институт (FinDeV)-тэй хамтын ажиллагаа эхлүүлэх болон Монгол Улсын иргэд Канадад зорчих виз авах үйл явцыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
ДэлгэрэнгүйУулзалтаар Засгийн газраас баримталж буй бодлого, реформын арга хэмжээг танилцуулж, тус банктай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинээр хэрэгжих төслийн тэргүүлэх чиглэл, ач холбогдлын талаар санал солилцлоо. Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний либералчлал болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, түүнчлэн шаардлагатай судалгаа, анализ хийхэд дэмжин ажиллахаар тохиролцлоо.
Дэлгэрэнгүй







