Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
ДэлгэрэнгүйМэдээ
The program represents a fundamental paradigm shift in applying a transformative model to promote green territorial development and urban rural linkages, whereby livable human settlements aimag (province) and soum (subunit of an aimag) centers become anchors of green agribusinesses that promote sustainable, resilient, an d high carbon sequestration rangeland management. Initially focusing on Mongolia’s western aimags, the program will promote climate finance and private sector investment mechanisms that can be replicated across the country.
ДэлгэрэнгүйЭнэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулж, эдгээр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөх, бууруулах барааны нэр төрөл, худалдааны үйл ажиллагаанд тулгарч буй аливаа саад бэрхшээл, шийдвэрлэх асуудлын талаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүллээ.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам, Парисын хэлэлцээр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан “Хүлэмжийн хийн ялгарлыг буруулах урт хугацааны үзэл баримтлал, стратегийн замын зураг боловсруулах төсөл”-ийн суурь тайлангийн үр дүн, дүгнэлтийг хэлэлцэх, санал солилцох “Оролцогч талуудын зөвлөлдөх семинар”-ыг 2024 оны 5 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйДунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийг боловсруулахад олон талт оролцоог хангах хүрээнд олон нийтэд нээлттэй санал асуулгыг цахимаар явуулж аван санал, дүгнэлт, тусгагдсан байдал зэргийг нэгтгэн хүргэж байна.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы Засгийн Газар хамтран уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны олон талт оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Амлалтаас үйл ажиллагаанд: Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги” семинарыг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй







