Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчтай харилцах стандарт” сэдэвт 7 хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.23/ нээлтээ хийж, “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйМэдээ мэдээлэл
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнөөдөр /2026.03.23/ ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн багийн ахлагч Ичиро Окумураг хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний 4.2.1 дэх заалтад давхардсан, хуульд нийцээгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 1000 журмыг цуцалж, хүчингүй болгох зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яаманд дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаж, анхны хурлаа зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн арга хэмжээны хүрээнд “Улаанбаатар B2B-Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт, өдөрлөг өнөөдөр /2026.03.20./ зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банк группийн Байгаль орчны асуудал хариуцсан олон улсын захирал Валери Хикки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил болон ногоон хөгжлийн бодлогын чиглэлээр талууд санал солилцов.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өнөөдөр /2026.03.19/ Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өдөрлөг болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйМонгол-Казахстаны бизнес уулзалт өнөөдөр /2026.03.19/ Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг өнөөдөр /2026.03.19/ хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн бодлогын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яам Дэлхийн банктай хамтран “Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоо, түүний практик хэрэглээ” сэдэвт сургалт, семинарыг “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.03.19/ зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын Худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн хүрээнд “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт өнөөдөр /2026.03.19/ боллоо.
Дэлгэрэнгүй











