Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо 2025 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд болж байна. Хуралд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
ДэлгэрэнгүйМэдээ
Шинэлэг санаа, судалгаа, бизнесийн загвар бүхий шинэ үеийн сэтгэгч, судлаач, мэргэжилтэн таныг Falling Walls Lab Mongolia’25 -д урьж байна!
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын "Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нэмэлт, өөрчлөлт"-ийн төслийг боловсруулж буйтай холбогдуулан төсвийн төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах, иргэдийн санал, санаачилгыг төсөвт тусгах боломжийг бүрдүүлэх үүднээс цахим орчинд олон нийтийн нээлттэй санал асуулгыг 2025 оны 08 дугаар сарын 5-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.
ДэлгэрэнгүйУулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тухай танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газар (ОХОГ)-тай хамтран ажиллах боломжтой чиглэл, арга хэмжээний талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ДэлгэрэнгүйТөрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах болзол, шаардлага: Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх; Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх; Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
ДэлгэрэнгүйТэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Өзхан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.07.07) Төрийн ордонд хүлээн авч уулзав.
ДэлгэрэнгүйМОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН УРГАМЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын Анагаах ухааны сургууль хамтран хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Монгол орны түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамлын түүхий эдийн ургахад тохиромжтой бүсчлэл болон тариалалтын судалгаа” сэдэвт хамтарсан төслийн хээрийн судалгаа амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй










