card

Мэдээ

“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 3 ДАХЬ ДУГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 3 ДАХЬ ДУГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь дугаарт Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа оролцлоо. Энэ удаагийн дугаарт кластерын тухай ойлголт, түүний бодлого, улс орны өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөө, Монгол Улсын кластерын хөгжлийн боломж нөөц, өнөөгийн сул талын талаар илтгэл танилцуулж, кластерын бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Тус цуврал хэлэлцүүлэг нь яамны албан хаагчдад ажлын байрандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой бөгөөд цаашид олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай сонирхолтой яриа, хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

Дэлгэрэнгүй
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
ДАНИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ  ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

ДАНИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Томас Өструп Мөллэр болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дани Улсын ногоон хөгжлийн туршлагын талаар ярилцаж тус чиглэлээр Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн Данийн Хаант Улсын хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д урьж талууд Ковид-19 цар тахлын дараа хоёр талт харилцаагаа дахин сэргээж буйдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй
ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв төслийн гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотова тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотова тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын хооронд худалдаа, аж үйлдвэрийн харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцож Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлж, талуудын худалдааны харилцааг өргөжүүлж, хамтарч ажиллах боломжтой талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАА БА МОНГОЛ УЛСЫН ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СТАТИСТИКИЙН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАА БА МОНГОЛ УЛСЫН ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СТАТИСТИКИЙН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн хүрээнд  "Үйлчилгээний худалдаа ба Монгол Улсын дижитал эдийн засгийн статистикийн семинар"-ыг Улаанбаатар хотноо 2023 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Нээлттэй өгөгдөл

Нээлттэй өгөгдөл

Мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл

Дэлгэрэнгүй
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ хүлээн авч уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ хүлээн авч уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
 ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕСИЙН ИННОВАЦЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  

 ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕСИЙН ИННОВАЦЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БАНГКОК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.  

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж оролцож, үг хэллээ. 

Дэлгэрэнгүй